ВИДЕО: АН-аас нэг нэр дэвшигчийн материал өгөхийг хүсч байна
Хоёр Ардчилсан нам байгаагаар материал ирсэн. Улсын дээд шүүхийн лавлагаа, Захиргааны хэргийн шүүх, Улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Ардчилсан намаас хоёр мөрийн хөтөлбөр ирлээ. Тиймээс энэ асуудлыг нэгтгэх тухай ярихгүй бол болохгүй байна. Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтарч эсвэл зөвхөн нэг хүн дэвшүүлнэ. Хуулийн дагуу нэг л материал авна. Хоёр материал авснаар улс төрийн намууд өөрсдөө нэр дэвшигчээ тодруулах бус СЕХ тодруулах болоод байна. Хууль гажуудах хэмжээнд бий. Тиймээс хуулинд заасан шаардлагын дагуу нэг нэр дэвшигчтэй болж ирэхийг АН-аас хүсэж байна.















