ШУУД: Улаанбаатар хотод явган болон машинтай зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлана
Өнөөдрийн 23:00 цагаас эхлэн нийслэлд явган хүний болон автомашины хөдөлгөөнийг багасгах зорилгоор шаардлага тавьж эхэлнэ.
Өнөөдрийн 23:00 цагаас эхлэн нийслэлд явган хүний болон автомашины хөдөлгөөнийг багасгах зорилгоор шаардлага тавьж эхэлнэ.
Тухайн иргэн нь 74 настай, эмэгтэй бөгөөд хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарлаа. ХӨСҮТ-рүү шилжүүлж давтан шинжилгээ хийнэ.
УОК-ын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлд 18 тусгаарлах ажиглах байранд 1416 иргэн байгаа. Орон нутагт 206 иргэн тусгаарлах байранд ажиглалтад байна. Нийт 1622 хүнийг тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь бүх нийтээр дагаж мөрдөх эрхзүйн зохицуулалт, хязгаарлалт тогтоох шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тиймээс мэргэжлийн байгууллага, ХӨСҮТ-өөс нөхцөл байдалтай холбоотой тандалт судалгаа хийж байгаа. Иймд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаарай.
Энэ сарын 11-ний өдөр батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтлын 73 хүний шинжилгээнээс 48 хүний шинжилгээг өглөө хийсэн. Үүнээс нэг тохиолдолд коронавирус илэрсэн байсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийж дуусгалаа. Коронавирус илрээгүй. Коронавирус илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлж 36 тохиолдлыг илрүүлж шинжилгээ тандалтад оруулж байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 99 хүн нийт 318 хүнд шинжилгээ тандалт хийж байна. Одоогийн байдлаар 219 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудыг хойшлуулж, хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоожээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно.
Халдварын тоогоор тэргүүлж байгаа улс нь АНУ бөгөөд энэ улсад 10 392 702 тохиолдол илэрч, 241 047 хүн нас барсан бол 3 997 175 хүн эдгэрчээ.
Олон улсын тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоогоод байгаа. Түүний ойрын хавьтлын таван хүнээс вирусын халдвар илэрсэн бөгөөд 73 иргэнийг тусгаарлан шинжилгээ аваад байгаа юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо.
Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг он гарсаар албадан гаргасан.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав.
Засгийн газрын хуралдаанаар тав хоногийн хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Шийдвэрийн дагуу Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан цуцлагдлаа.
коронавирусийн халдвар авсан үед амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь их байхын дээр амьсгал давчдаж, 38 хэмээс дээш халуурдаг юм байна.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.
Улс орон даяар тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа.
Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гарсан байна.
Иргэд, аж ахуйн нэгжээс МХЕГ-ын 264786 болон НМХГ-ын 7012-8012 дугаарын утсаар санал хүсэлт, өргөдөл гомдол, мэдээллийг хүлээн авч байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатарын гудамж эл хуль, иргэдийг дор бүрнээ ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ зөвлөж байна.