Бүх нийтийн бэлэн байдлын үед мөрдөх ДЭГЛЭМ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав. Тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна.



















