Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Асгалтын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн юм.
















