Улаанбаатарт цас орохгүй
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
товчооноос Баруун аймаг руу чиглэсэн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Баян-Өлгийн аймгийн "Цагаан нуур", Увс аймгийн "Боршоо" боомтыг арваннэгдүгээр сарын 02-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус 20 дугаар хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС" ХХК-д анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэлээ.
Филадельфи хотод цагдаагийн гарт өнгөт арьстан эр амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл даамжирч, худалдааны цэгүүдийг тонон дээрэмдсэн хэрэг нэг бус удаа гарсан тул сүлжээ дэлгүүр ийм шийдвэр гаргасан байна.
Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийх аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлогч “Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. 18 дахь жилдээ болж буй энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов.
Уулын Карабахд Оросын энхийг сахиулагчдыг оруулах нь Карабахын сөргөлдөөнийг шийдвэрлэх үр ашигтай арга байж болох юм гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ.
Хөрөнгө оруулалтын давлагаа Монголыг зүглэхэд “DISCOVER MONGOLIA-2020” эдийн засгийн чиглүүлэгч салхи болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүдэд хяналт тавин ажиллаж байна.
Та энэ амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж байна вэ? Хараахан шийдэж амжаагүй бол маргааш тохиох Дэлхийн хуримтлалын өдрийг өхөөрдөм үрстэйгээ хамтдаа хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна. Нэгдсэн арга хэмжээ “Блю Скай” цамхагийн гурван давхар, Даймонд болон Кристал танхимд 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор тэмдэглэх ажээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.
Шинэ Зеландад явуулсан санал асуулгаар иргэд эвтанази буюу эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр, эмнэлгийн тусламжтайгаар нөгөө ертөнц рүү явуулах ажиллагааг хуульчлахыг дэмжжээ.
Буриадад өнгөрсөн хоногт 226 тохиолдол шинээр илрүүлсэн нь дахин дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 11 331 болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын салбарын үйл ажиллагаатай танилцаж байна.
Оросын хүн амын гуравны нэг нь COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй шинээр хязгаарлалт тавихад бэлтгэн, дэлгүүрүүд хаагдаж болзошгүй хэмээн эмээж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон бусад төрлийн барааг нөөцөлж эхэлжээ.
Хүүхдийн хүчирхийлэлд өртөж зодуулж, амь насаа алдах аюулаас хамгаалахад багшийн, сургуулийн нийгмийн ажилтны болоод эмчийн мэдрэмж, сонор сэрэмж чухал байгааг сургалтад оролцогчид онцолсон юм.