АВТОБУС №49: "Ерээд он эргээд иржээ"
Өнөөдөр өглөө /2020.10.09/ Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд 112-ын буудлаас суулаа. Автобус пиг. Ард зогссон настан “90-ээд он эргээд иржээ. Тэр үед л ингэж чихцэлддэг байсан даа” гэж бүх хүн дунд бүүр түүрхэн халаглачихаад чимээгүй болов. “Ерөн он гэхээр 30-аад жилийн дараа манай нийтийн тээврийн хөгжил яг хэвэндээ байгаа хэрэг үү” гэх хариултгүй асуулт толгойд бууж явлаа.



















