АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус гэв
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-аас мэдээлэл хийлээ. Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо өчигдөр АН-аас Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан байна. Чингэлтэй дүүргийн АН-аас УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга , Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус болохыг мэдэгдлээ.
















