Баян-Өлгий аймагт хүчтэй цасан шуурга шуурч аялагчид саатжээ
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/-т 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 2020.09.23-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.



















