“Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан 20 өрх “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ
Намрын дэлгэр цаг ногоочдын хувьд хавар, зуны турш урсгасан хөлс хүч, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх баярын улирал байдаг билээ. Өнгө алагласан шинэхэн ургацын ногоогоор ширээгээ чимж, өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй илүү гарсныг нь зарж борлуулан амьжиргаандаа нэмэрлэж буй “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан хөдөлмөрч, бүтээлч 20 өрхийн төлөөлөл өчигдөр ХААН театрт “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ.


















