“Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ
10.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
10.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
"Cesta na Olymp" буюу "Олимп хүрэх зам" нэртэй түүний анхны намтарчилсан ном энэ сарын 12-нд Прага хотод нээлтээ хийх ёстой байсан ч коронавируст цар тахлын улмаас хойшлогдлоо. Гэсэн ч тэрхүү ном Чех улс дотроо https://www.albatrosmedia.cz/ нэртэй сайтаар онлайн зарагдаж байгаа юм байна.
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр /2020.09.15/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 21.30 цаг хүртэл болж дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал амь хохирогчийн гэр бүлийн хүн, тус аймгийн иргэн 34 настай П "Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт манай эхнэр 34 настай Г ураг амьгүй гэх оноштойгоор наймдугаар сарын 31-ний өдөр хэвтэн эмчлүүлж байгаад есдүгээр сарын 07-ны өдөр нас барсан. Иймд шалтгаан нөхцлийг шалгуулмаар байна” гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
“Форбс”-оос мөн 2020 оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийг танилцуулсан бөгөөд Месси тэргүүлж, Роналду удаалав. Месси энэ жил 126 сая ам.долларын орлого олсны 92 сая нь цалингаас, 34 сая нь реклам сурталчилгаа, бизнесээс оржээ.
Тодруулбал 2020 оны 09 дүгээр сарын 15-нд СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт тус хороонд оршин суух сэжиг бүхий 30 настай, эрэгтэй Э гэгчийг цагдаагийн байгууллагаас шалгахад энэ сарын 02-ны өдрийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн ээж 56 настай Т, хойд эцэг 49 настай Б нарын амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 29.
Бүртгэгдсэн зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1642 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насыг нь аварчээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.
Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
УИХ-ын экс гишүүн, МУГЖ, дуучин С.Жавхлан монгол бичгээр гарын үсгээ бичих уриалгыг эхлүүллээ. Тэрбээр цахим өөрийн цахим хуудаснаа охиддоо овог нэр, гарын үсгээ монгол бичгээр бичиж байхыг захиж, давлагаагаа эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Есдүгээр сарын 14-ний өдөр Малайзын 132 иргэн хоорондын зай баримтлах, олноор цугларахыг хориглосон заалт зөрчсөн болон амны хаалт зүүгээгүй хэргээр баривчлагджээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Түүнчлэн энэ нэгдэл нь хүний эд эстэй холбогдохгүй тул болзошгүй сөрөг нөлөөг багасгах гэнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс заслын нэгдүгээр тасгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Ахлах зэргийн эмч Б.Ган-Эрдэнэтэй элэгний өвчлөл болон элэгний өмөн /хавдар/-гийн талаар ярилцлаа.