Ким Жон Ун цар тахлын асуудлаар хэлэлцэхээр Төв хороог зарлан хуралдуулжээ
Хойд Солонгос коронавирусийн тархалтаас сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд улсын хилээ хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоон, үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон юм. БНАСАУ-ын албан мэдээллээр, тус улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

















