Ургац хураалтад явсан гурван алба хаагч усанд осолджээ
Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ.



















