Дэнжийн мянгын авто зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо
Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.



















