Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлагатай үүсч байна
Бид коронавирусийн эсрэг ямар хатуу арга хэмжээ авч байгаа билээ. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг бусдадаа анхааруулах шаардлагатай байна


















