Д.Батзориг: Самарчид модыг мунаар цохиж дахин ургахгүйгээр гэмтээдэг
Намрын улиралд иргэд Ойн тухай хуулийг зөрчин самар түүх зөрчил ихээр гардаг. Тухайлбал тун саяхан иргэн Э хуш модны самрыг түүж, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор гаргахыг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Түүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490,000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна. Энэ талаар Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.


















