Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээж авсангүй
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө өөрчилсөн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнтэй хамт хоригдсон н.Отгонбатын эрүүл мэнд сайнгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт тавьсан ч хүлээн авсангүй.


















