Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 06 дугаар сарын 08 буюу даваа гарагийн 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.



















