Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 12.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Хошуу генерал Т.Бадрал шинээр байгуулсан эмч, сэтгэл зүйчийн өрөө, алба хаагчдын хооллох өрөө, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэх үед ашиглах хөдөлгөөнт удирдлагын байртай танилцаж, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангид шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэж өглөө
УИХ-ын Анхдугаар чуулганаар байнгын хороодын бүрэлдэхүүний баталлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы танхимын үүдэнд гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
Хуралдааны эхэнд намын бүлэг байгуулж, сонгосон шийдвэрийг УИХ-ын дарга танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлэг 62 гишүүнтэй байгуулагдаж, бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлгийг 11 гишүүнтэй байгуулж, даргаар нь Б.Ганбатыг сонгожээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Японы Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
УОК-ын даргаас хүндэтгэн үзэх таван шалтгаанд багтахгүй байгаа ч хоёр, гуравдугаар сараас ирэх хүсэлтээ гаргасан иргэдээ аваарай гэсэн чиглэл өгсөн. Дараагийн нислэгүүдээр нутаг буцах хүсэлтээ гаргаад удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуур үл харгалзан авах чиг баримталж байна.
ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна. Орон нутгийн замд хөдөлгөөний соёлыг бий болгох аяныг зохион байгуулж байгаа аж. Он гарсаар 180 хүн автын ослоор амиа алдсаны дийлэнх нь орон нутгийн замд гарсан байна.
МАН-ын долдугаар бага хурал өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэн баталлаа. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан үргэлжлэн ажиллах юм байна.
Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
МАН-ын долдугаар бага хурал өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. МАН-ын хувьд ялалт гэхээсээ хариуцлага ирж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш том үүрэг хариуцлага байгаа. 2.9 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулна. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хүчээ нэгтгэж багаараа ажиллахаа илэрхийлж байна.