Эх орны төлөө тангараг өргөсөн мөрдэстнүүд чуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр Орхон аймагт “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм.



















