Зорчигч тээврийн автобус осолдож хоёр хүн нас баржээ
Тодруулбал 2019.05.01-ний шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газар Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн асфальтан замд УБ-аас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ.



















