Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хурал сая болж өндөрлөлөө. Хорооноос тогтоол гаргасан. Тодруулбал, 2015 онд УИХ, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ТӨБЗГ-ын шийдвэр гарч өмч хувьчлалын холбогдох шийдвэрийг гаргасан байсан. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг өнөөдөр ТӨБЗГ хүчингүй болгож байна. Ингэснээр Засгийн газрын тогтоол бүрэн утгаараа хэрэгжиж, хувьчлалын үйл ажиллагааг цуцалж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй уялдуулан зарим зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахаар тогтоолд тодорхой зааж өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажлын хэсэг ажиллана.