Хаяг өөрчлөгдөхөд иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болно
Энэ хуулийн өөрчлөлтөөр регистрийн дугаар, гэрийн хаягийг далдлан иргэний үнэмлэхийн чипэнд суулгана. Харин иргэн бүрт олгосон 12 оронтой тоог ил байршуулах юм. Ингэснээр иргэн шилжих бүрт иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй болох юм. Гэхдээ хууль батлагдсанаар иргэн бүр иргэний үнэмлэхээ солих шаардлагагүй. Зөвхөн шинээр авах тохиолдолд шинэчилсэн үнэмлэхийг олгоно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.



















