Б.Отгон: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна
Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл, чанаргүй найдваргүй ангилалд шилжсэн. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа учраас өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж уг асуудлыг УИХ-ын байнгын хороо зэрэг холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, олон нийтийн оролцоог хангаж, ил тод байлгахыг хүссэн хүсэлтийг холбогдох газруудад өгсөн.


















