У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадартугай
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хийж бүтээсэн ажил үйлс, байгуулсан алдар гавьяаныхаа тухай дурсан ярилцаж, баяраа тэмдэглэхээр энгэр дүүрэн одон, медальтай, нүүр дүүрэн баярын мишээлтэй хуран цугларсан ахмад буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нар, тэдний залгамж халаа болсон нийт бие бүрэлдэхүүнд болон цэрэг дайчдын бат бэх ар тал нь болсон аав, ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дахин баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.


















