“Богд хан” ууланд гарсан гал түймрийг долоон цаг ажиллаж унтраажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан байна.
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор зэрэг аймагт томилолтоор ажиллаж Өвөрхангай, Архангай, Булган зэрэг аймгаас олон удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлдаг, бүлэг хоёр этгээдийг илрүүлэн, ажиллаж байна. Малчид маань малаа байнга хариулж, малын зүс бүртгэл болон фото зургаар бэхжүүлэх, байршил тогтоогч суулгах, хөршийн холбоо болон бүлгийн холбоодыг сайтар ашиглан цагдаагийн байгууллагатай байнгын холбоотой, хамтран ажиллах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед илэрч байгаа хэргүүдээс харахад сайн санаатай малчид иргэдийн тоо нэмэгдсэн
Залуус нэгдэж тэмцэж байхад намын гишүүд оролцож байгаа нь нөхцөл байдлыг төвөгтэй болгож байна. Залуус маш энгийн зүйл хүсч байгаа. Тайван амьдрал, эрх тэгш байдал, өргүй, зээлгүй, элэг бүтэн эх орондоо амьдрахыг хүсч байна. Залуус бид маш хүлээцтэй байлаа. Иргэдийн амьдрал туйлдаж байна. Жагсах цаг нь болсон. Залуус маань үзэл бодлоо тайван замаар ухамсартайгаар илэрхийлж байгаа. Магадгүй залуусынхаа үгийг сонсохгүй арга хэмжээ авахгүй бол дараагийн арга хэмжээ гэж бий
Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 16 бүлэг 55 багш ажилчидтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн захирлын нөхөр орос хэлний цагийн багшаар ажилладаг. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдөр хичээлийн цагаар тус сургуулийн сурагчид биемахбодийн хүчирхийлэл үзүүлсэн. Тодруулбал, цохиж, өшиглөсөн. Хүүхдийн өмд урагдсан ба газар хэвтэж байгаад ангиас уйлаад гараад явсан байна. Үүнийг ангийн хүүхдүүд гэрчилдэг.
Монгол Улсын иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч хаяг үүсгэж, бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт бага болон өсвөр насны нийт 84 охинтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгаж, ятгах гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгүүлэн авч, улмаар уулзаж, барьцаалан айлган сүрдүүлж, заналхийлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгасан. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргээр удаа дараа яллагдсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдлийг илрүүлсэн. Сүүлийн үед уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд нь хүүхдүүдийн хувийн мэдээллийг дан ганц бэлгийн хүслээ хангах бус ашиг олох зорилгоор бусдад худалдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 72 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 44 нь Улаанбаатарт, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 14 хүний биеийн байдал нэн хүнд бол 27 хүн хөнгөн байна.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Тээлийн гол” гэдэг газар суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан байна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн “Эрдэнэтолгой” гэдэг газар 04.06-ны өдрийн 16:17 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:23 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжаар Налайх дүүргийн 1, 3, 4, 7, 8 дугаар хорооны зургаан худгийн барилгыг шинэчилэн засварлаж, ухаалаг төхөөрөмж суурилуулан, хүлээлгэж өглөө.
Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ. Тодруулбал, 2022 оны ЭЕШ-ын журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022.04.02-ны өдрийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой.
Ажлын байртай, амьдралд хүрэлцээтэй цалинтай амьдармаар байна. Хөдөлмөрийг минь үнэлдэг бол эх орныхоо төлөө хичээж ажиллана. Гэтэл тийм боломж алга. Өдрийг аргацааж амьдарч байна. Би гурван эмэгтэй дүүтэй. Дүү нартаа ийм ирээдүй үлдээмээргүй байна. Дүү нартаа, ээж аавдаа тус нэмэр болж чадахгүй байна. Арай ядан өөрийгөө болгож байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын долооны Пүрэв гарагийн 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 36 дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 371.494 иргэн дасгал хөдөлгөөнд биечлэн оролцжээ.
Монголын ирээдүй болсон хүүхдүүд минь өлсөж цангаж байхад Монголын Засгийн газар хуралдах шаардлагагүй. Үндсэн хуулинд Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний гарт гэж заасан байдаг. Тиймээс ард түмэн Засгийн газар хуралдуулах эсэхийг мэднэ. Бид удаа дараа шаардлага хүргүүлж байгаа. Бухимдаж байна. Монголын Засгийн газар мөн үү гэж асуумаар байна. Бид тайван замаар үзэл бодлоо илэрхийлмээр байна. Гэтэл бидэнд үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх боломжгүй болоод байна. Энэ байдлаар үнийн хөөрөгдөлт буурахгүй бол 0-5 насны хүүхдүүд өлсгөлөнгийн байдалд нэрвэгдэж, амь насаа алдана. Өвчнөөр биш, хоол хүнсний дутагдалд орж амь насаа алдана. Эх хүний зөн совин, мэдрэмж гэж байна. Анхаарч судалгаа тандалт яагаад хийхгүй байгаа юм бэ. Нэг өрхийн дундаж орлого 500.000-700.000 төгрөг байна. Төр засаг бодлогоор дэмжиж 500.000 төгрөг нэмвэл хүнд хугацааг даван гарах боломжтой судалсан.
Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Үнэ нэмэгдүүлснээ тайлбарлах хүсэлт явуулахаар төмөр замын зүгээс “2009 оноос хойш сүүлийн 13 жилийн хугацаанд инфляц 147 хувиар өссөн. Тиймээс түрээсийн үнэлгээндээ өөрчлөлт оруулаагүй. Тиймээс одоо зах зээлийн хуулийн дагуу үнэлгээнд оруулж байна” гэсэн. Манай компани 2018 оноос хойш талбай түрээсэлж байна. Манай талбайн түрээс 14000 хувиар нэмэгдэж болохгүй. Бид учраа олохгүй байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ шийдвэр гаргаж, Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 87 тохиолдол шинээр илэрлээ. Үүний 51 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна.