УЯАЧИД: Монгол азаргыг хэрцгийгээр зэрэмдэглэхээ зогсоо
Монгол азаргыг хэрцгийгээр зэрэмдэглэхээ зогсоо. Монгол морины нуруун дээр өсч торнисон монгол эр хүн азарганыхаа эд эрхтнийг тайрч байна. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдий буюу бэлэг эрхтнийг нь тайрч байна. Тодруулбал, цэвэр цусны буюу эрлийз азаргыг оруулж ирж байгаа хүмүүс үр төлөөр нь ашиг олж байна. Нэг эрлийз азарганд 40-50 гүү хураалгаж, хээлтүүлж байна. Харин хээлтэй гүүг нь хамгаалах ажлыг монгол азарга хийдэг.



















