Ирэх сараас улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй
Ирэх сараас Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.
Ирэх сараас Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.
Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.
Өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1025, II тунд 3539, III тунд 2659, нийт 7223 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын I тунгийн хамралт 73.8 хувь, II тунгийн хамралт 68.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2526 (21.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 49.517 (55.7 хувь), 16-17 насны 21.611 (63.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1596 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 314 нь Улаанбаатар хотод, 1282 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2022 хүн эдгэрлээ.
Юун түрүүнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг тодотгон хэлье. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршлуудад тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхаар захирамжилсан.
2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд улсын хэмжээнд 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ.
ИНЕГ-аас аравдугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулж байна. Аравдугаар сард нийт 37 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОКШШ-с нэмэлт нислэгийн зөвшөөрөлө олгох боломжтой.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 58 багийн 3853 эмч, ажилтан ажиллаж, 5328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар 8 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв.
Өнөөдрийн 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлжээ. Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Мөн ЮНЕСКО Монголын Үндэсний комиссын Нарийн бичгийн дарга С.Уянгад Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг гардуулан өглөө. Түүний хувьд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан-2019, Боловсролын хяналт, шинжилгээний 2020 оны дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлээр орчуулан боловсролын байгууллагад түгээсэн. Тэрбээр боловсролын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, боловсролын чанарыг сайжруулахад мэдээллийн технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлд ажиллаж ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.
Нийслэлийн хэмжээнд 340 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 166, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 66, зочид буудал 15, амралт жуулчны газар 5, бүх төрлийн баар 50, биеийн тамир, спорт 2/ хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ
Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 2021.08.21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас “Сэлэнгэ мөрөн” үерлэж 5 айлын гэр усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 5 өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн 4 хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 05:21 цагт ООГХ-ээс ирүүлсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.
Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын дээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм.
“Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг салбарын сайд З.Мэндсайхан онцолж байна.