Шинээр 1566 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 566 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 342 нь Улаанбаатар хотод, 1 224 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1 674 хүн эдгэрлээ.

















