Л.Баттөр: "Дельта" бол ямар ч вакцинтай байсан өршөөхгүй юм байна шүү
Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн "Дельта" хувилбарын тархалт нэмэгдэж байгаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод илэрч байгаа тохиолдлуудын 30 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгаа юм. Мөн Баян-Өлгий, Ховд аймагт, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Хэнтий зэрэг аймагт "Дельта" хувилбар хурдацтай тархаж байна.



















