ЭМЯ: Хоёрдугаар тундаа өөр вакцин хийлгэвэл дархлаа тогтохгүй
Иргэдээс вакцины хоёрдугаар тунгаа өөр вакцин хийлгэж болох уу гэсэн асуулт байна. Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй. Дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хоёр өөр вакцин хийлгэхийн аюулгүй байдлыг судалсан судалгаа одоогоор дэлхий дахинд байхгүй байна. Тиймээс нэг вакцины бүрэн тунгаа хийлгэхийг зөвлөж байна. Хэрэв нэгдүгээр тунгийн дараа харшлын урвал үүссэн бол эмчид хандаж, хоёрдугаар тундаа тухайн вакциныг хийхийг зөвлөхгүй байгаа.



















