Ш.Мягмар: Улз голын урсацыг тохируулах боомт барих нь Монгол Улс төдийгүй ОХУ-д ашигтай төсөл
ОХУ-ын Байгалийн нөөцийн яамнаас албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаагүй, ОХУ болон бас манайд салбартай “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-аас гомдол гаргасан. Бид тайлбар өгсөн.Манай зүгээс Улз голын урсацыг сэргээх асуудлаар судалгаа шинжилгээ хийж байгаа талаараа 2018 оноос хойш хуралдсан “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд ОХУ-ын мэргэжилт нэгт судлаачиддаа удаа дараа мэдээлж байсан. Улз голын урсацад тохируулга хийх төсөл нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн “эко” төсөл гэдгийг дахин хэлье.


















