"Ирээдүйгээ хамгаалъя" аян үргэлжилж байна
Үйлдэгдэж болзошгүй зам тээврийн осол хэргээс ирээдүй үе ээ хамгаалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олны танил эрхмүүд нэгдэж иргэд олон нийтэд уриалга дэвшүүлсээр байгаа билээ. Бид ирээдүй хойч үе ээ болзошгүй эрсдэлээс хамгаалж тус аянд нэгдэж хариуцлагатай байхыг уриалж байна.


















