Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.
НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж буй төрийн албан хаагчидтай маргааш /2021.06.23/ цахим уулзалт зохион байгуулна.
Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.
Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүллээ.
Дэлхий нийтэд коронавирусийн халдвар төдийлөн буурахгүй байна. Зарим газруудад нь халдварын давлагаа үүсэж, мутацитай хэлбэрүүд тархаж байгааг олон улсын мэдээнээс харж болно. АШУҮИС-д хийгдсэн шинжилгээгээр мутацилагдсан хувилбарууд манай улсад илэрч байгаа нь тодорхойлогдож байна. Орхон аймгийн хувьд өвчилсөн хүмүүсийн сорьцыг шинжилгээнд хамруулж байгаа. Нийт 188 сорьц шинжилж үзэхэд 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци тодорхойлогдсон. Дэлхий нийтэд дөрвөн төрлийн мутаци тархаад байгаа. Манай улсад мутаци бий. Орхон аймагт мутацилагдсан вирус байгаа.
Монгол Улсын Засгийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилга (Decent jobs team for youth) хамтран “Монгол Улсад ногоон салбарын бизнесийг дэмжих замаар залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сэдэвт вебинарыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Автобусны эгнээгээр зорчсон болон автобусны буудал дээр зогссон автомашины жолооч нарт хяналтын камераар торгууль оногдуулдаг. Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” буюу 5.14 тэмдэг, 1.22 тэмдэглэл бүхий Энхтайваны өргөн чөлөөний авто зорчих хэсгийн 1-р эгнээгээр зорчсон, зорчих хэсэгт автомашинаа зогсоосон зөрчлийг хяналтын камераар болон цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлж, нийтийн тээврийн том оврын автобусны хөдөлгөөнд саад учруулсан, замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журам, зогсох зогсоолын журам зөрчсөн гэх үндэслэлээр тэдгээр автомашины нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулдаг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ.
Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг шалгах “COVID-19 QR VERIFY” апплейкшнийг нэвтрүүлээд байна.
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 98 050 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт, 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 886 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 64 354 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 55-83 насны 12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 459 болж байна.
Өчигдөр тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдсэн байна.
“Эрүүл мэндийн сайдын 227 дугаар журамд гэртээ тусгаарлагдаж буй иргэд 14 хоног гэртээ байх бөгөөд Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн дүүргүүдийн шуурхай штабууд зохион байгуулж өрх, хорооны нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч нарыг зохион байгуулалтад оруулж хүнс, эм тариа шаардлагатай хүмүүст хоол хүнсийг нь хүргэж өгч байгаа. Бид эрүүл мэндийн сайдын батлан гаргасан журмын дагуу ажиллаж байна. Тиймээс гэрийн тусгаарлалтад буй иргэд маань гэртээ байж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, шинж тэмдэг илрэх тухай бүр өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэж ЭМ-ийн тусламж авахыг зөвлөж байна"
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд нэг алба хаагчид амины орон сууц барьж, хүлээлгэн өглөө.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 20 суурин цэгт дархлаажуулалтын 42 багийн 247 эмч, ажилтан 5735 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 12.
Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт, шалгалт хийж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2021.06.21/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Уг хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүний хамтаар санаачлан, боловсруулжээ.
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн байна.