Ням гаригт 39 хэм хүртэл хална

Ням гаригт 39 хэм хүртэл хална

“Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гариг/ нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ. Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй
Халдварт өртсөн жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүлжээ

Халдварт өртсөн жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүлжээ

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц”-ыг хүлээлгэн өглөө.  Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Үйл ажиллагааг нь хориглосон газрууд журам зөрчвөл эрхийг нь цуцална

Үйл ажиллагааг нь хориглосон газрууд журам зөрчвөл эрхийг нь цуцална

-Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Мөн амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглосон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. Иймд өнөөдөр НЦУГ-аас нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн. Энэ талаар эргэн мэдээлнэ. Коронавирус цар тахлын энэ үед  хүн хоорондын зайгаа баримтлах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулахын төлөө бүгд хичээж ажиллаж байна. Гэтэл дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулж, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй. 

Дэлгэрэнгүй
ААН-үүд УОК-ын эсрэг

ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ

ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ. Учир нь Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учир мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын таван хүртэл хоол үйлдвэр үйлчилгээний газрууд заалаар үйлчлэхгүй.

Дэлгэрэнгүй
ФОТО: “ТЭГ” зогсолт хийсэн ЦАГААН ХАД

ФОТО: “ТЭГ” зогсолт хийсэн ЦАГААН ХАД

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхаданд өнөөдрөөс тэг зогсолт хийлээ. Тус сум нь экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс тээврийн гол цэг юм. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Цагдаагийн байгууллагаас “Ирээдүйгээ  хамгаалъя”  арга хэмжээг эхлүүллээ

ВИДЕО: Цагдаагийн байгууллагаас “Ирээдүйгээ хамгаалъя” арга хэмжээг эхлүүллээ

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй
Ид шидийг бүтээлцэх илүү хялбар боллоо

Ид шидийг бүтээлцэх илүү хялбар боллоо

Хүүхэд хөгжил хамгааллын “Ид шидийн орон” төслийн урсгал зардалд хувь нэмрээ оруулахаар Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүр үүдээ нээгээд багагүй хугацааг үдсэн билээ. Хотын төвд буюу  “Мөнгөн завьяа”-гийн  замын эсрэг талд байрлах энэхүү дэлгүүрт ХААН Банк хандив хүлээн авах зориулалт бүхий КИОСК машиныг суурилуулж өглөө.

Дэлгэрэнгүй
Биеийн байдал нь маш хүнд 228 хүн байна

Биеийн байдал нь маш хүнд 228 хүн байна

Өнөөдрийн байдлаар 12 898  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8352 хүн хөнгөн, 3097 хүндэвтэр , хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Өнөөдрийн байдлаар 22630 хүн гэрийн хяналтад бий. Мөн 470 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 2355 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Дэлгэрэнгүй
Сураггүй алга болсон 10 настай охиныг олжээ

Сураггүй алга болсон 10 настай охиныг олжээ

Булган аймгийн Булган сумын нутагт өчигдөр өдрийн 18.00 цаг орчимд гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охин А-г цагдаагийн алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өглөө. Эцэг, эхчүүд Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Халдварын улмаас нийт 482 хүн нас барлаа

Халдварын улмаас нийт 482 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482  болж байна. 

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 2366 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 2366 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд  11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2366 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 102 629  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1059  хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 66 602   болж байна. Коронавирусийн халдварын улмаас  13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна. 

Дэлгэрэнгүй
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Дэлгэрэнгүй
ЖАЙКА-ын төлөөлөлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэлэлцжээ

ЖАЙКА-ын төлөөлөлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэлэлцжээ

Энэхүү уулзалтаар цар тахлын үед эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, “Хоёр үе шаттай зээл” олгох төслийн III дахь үе шатыг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Дэлгэрэнгүй
20,000 өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

20,000 өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. 

Дэлгэрэнгүй

"Эрдэнэт Мeдипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныханд даалгажээ.

Дэлгэрэнгүй
Шинэ Ерөнхийлөгч маргааш тангараг өргөнө

Шинэ Ерөнхийлөгч маргааш тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж дуусгавар болсон. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс  нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Ингээд сонгогчдын олонхын саналаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх  Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болно

Өнөөдөр УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр  10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 3188 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 3188 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр  Улаанбаатар хотод 6 явуулын, 20 суурин цэгт, дархлаажуулалтын 40 багийн 239 эмч, ажилчид 3188 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй
Бялдаржуулах төв, бассейны үйл ажиллагааг маргаашаас хязгаарлана

Бялдаржуулах төв, бассейны үйл ажиллагааг маргаашаас хязгаарлана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа. 

Дэлгэрэнгүй
Эмч зөвлөж байна: Харшил ба коронавирусийн ялгаа

Эмч зөвлөж байна: Харшил ба коронавирусийн ялгаа

Харшилтай хүмүүс, харшил нь хэзээ эхэлдэг, ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг тодорхой мэддэг. Харин өмнө нь харшилгүй байсан хүмүүс коронавирусийн шинж тэмдэг үү эсвэл харшилтай болсон уу гэдгийг ялгахад хэцүү. Тодруулбал, коронавирусийн үед толгой өвдөх, хамар битүүрэх, нусхайрах, халуурах, хоолой сэрвэгнэх, өвдөх, амтлах үнэрлэх мэдрэмжээ алдах  зэрэг шинж тэмдэг өвчний эрт үед илэрдэг. Харин харшлын үед халуурахгүй.  Ингэхдээ хоолой сэрвэгнэх, загатнах, хамар битүүрч нүд загатнах шинж тэмдэг нь зэрэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, харшлын үед нүд улайхгүйгээр дан ганц хамар битүүрэхгүй. Ихэвчлэн хамар болон нүдсний салстын шинж тэмдэг нь хамт илэрдэг. Харшил халдварлахгүй, коронавирус халдварладаг. Агаарын тоосонцорт байгаа ургамлын тоосонцор /аллерген/ нь нүд болон хамрын салст дээр буугаад харшлын шинж тэмдэг илэрдэг.

Дэлгэрэнгүй