Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.



















