Сурвалжилга: Цэргийн албанд өөрийн хүслээр ирсэн залуус олон байна
Залуус ирсэн дарааллын дагуу эмчийн үзлэгт орно. Ингэхдээ тэд эхлээд коронавирус халдварын түргэвчилсэн шинжилгээ өгөх аж. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд дотогш нэвтэрнэ. Мөн дулаацуулах байр байх аж. Хүн хоорондын зай барьж зогсохыг албаныхан үргэлж сануулна. Эмчийн үзлэгт тэнцэж, цэргийн албанд татагдаж буй залуусийн нэрсийг урсдаг самбараар мэдээлж байлаа.



















