Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй албан уулзалт хийлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнүүдийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.



















