КОВИД-19: Шинээр 2519 тохиолдол батлагдаж, 18 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2519 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1154 нь Улаанбаатарт, 1365 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 21-80 насны 18 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1222 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.


















