Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ
Коронавирусийн халдвараар өвдсөн хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа ПСР шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.
Коронавирусийн халдвараар өвдсөн хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа ПСР шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.
Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр мянга, нас баралт нэмэгдэж байгаа. УОК-ын дэргэдэх эрдэмтэд зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэвч бодит байдалт, судалгаа хоёр зөрсөн. Засгийн газраас "ковидгүй зун" уриалга гаргаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байна. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Харин аймаг, сумдын наадмыг хориглосон бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн.
Хөшигийн хөндийд бүтээн байгуулагдсан ЧИНГИС ХААН олон улсын нисэх буудлын ирэх долдугаар сарын 4-ний өдөр нээгдэнэ.
ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ. Тодруулбал, коронавиусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 23 суурин цэгт 37 багийн 263 эмч, ажилтан ажиллаж, 13040 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
“Ачаалал их байна. Өдөрт 200-220 хүн түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгч байна. Ерөнхийдөө ПСР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ихэвчлэн түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Иргэд ч өөрсдийн хүсэлтээрээ түргэвчилсэн тест өгч байна. Манай цэг хоёр сорьц авагч, нэг бүртгэгч, үйлчлэгч, зохион байгуулагч гээд нийт 5-6 хүн ажиллаж байна. Оюутнууд дайчлагдан ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадлаас хамаарч өчигдөр ПСР шинжилгээ аваагүй. Өнөөдрөөс цөөн тоогоор авах байх. ПСР шинжилгээ үнэгүй авч байгаа”
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү, хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 19 аймгийн 177 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвд шалгалт хийжээ. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халаад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterоbacter spp болон E coli нян илэрсэн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан.
Цахимаар наадам хийхээр болсон. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд болгож шилжүүлсэн. Тиймээс наадмын өдрүүдэд нийт ес хоног амарна гэсэн үг. Энэ амралтын өдрүүдэд төрийн албан хаагчид, иргэдийг хотод бус лагерь дээр цэвэр агаарт байхыг уриалж байна. Хөдөлгөөний нягтралшилыг багасгах замаар хотоос зайтай, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлүүдийг бүрдүүлж өгч байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Хүйсээр нь ангилж үзвэл, 12 114 нь эмэгтэй, 12 924 нь эрэгтэй байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 73 007 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 548 болж байна.
Харин дараагийн 10 мянган тун вакциныг ирэх долдугаар сарын эхний хагаст нийлүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгджээ.
Тус нислэгээр 167 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг” зочид буудлуудад тусгаарлана.