Эрүүл мэндийн яамны анхааруулга
Наадмын ес хоногийн амралтаар ковидгүй мэт л амарч зугаалж явна. Гэхдээ аялагч, амрагчид бөөгнөрөл үүсгэвэл коронавирусийн халдварын шинэ давалгаа үүснэ гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
Наадмын ес хоногийн амралтаар ковидгүй мэт л амарч зугаалж явна. Гэхдээ аялагч, амрагчид бөөгнөрөл үүсгэвэл коронавирусийн халдварын шинэ давалгаа үүснэ гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
Гэвч жил бүр тулгардаг өнөө л асуудалтай аялагч, амрагчид дахин тулгарч, саатлаа. Тэр нь Хөвсгөл нуур руу очих зам үерт автдаг жил бүрийн зовлон. Өчнөөн олон аялагч, амрагчид замын хоёр талд үер татрахыг хүлээгээд бөөгнөрдөг асуудал энэ жил ч давтагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өнөөдөр Улаанбаатар хотод 14 суурин цэгт, 20 багийн 141 эмч, ажилчид 3159 иргэнийг дархлаажуулна.
Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн яамнаас 07 дугаар сарын 13-ны өдрийн коронавирусийн нөхцөл байдлыг мэдээллийг хүргэж байна. Энэ өдөр шинээр 1246 тохиолдол бүртгэгдэж, 3540 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар 10 хүн нас баржээ.
Маргааш буюу 7 сарын 14-18-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллах аж. Ингэхдээ долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд, долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ
АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр хандивлалаа.
Эрүүл мэндийн яамнаас 07 дугаар сарын 12-ны өдрийн коронавирусийн нөхцөл байдлыг мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 496 тохиолдол бүртгэгдэж, 3 858 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар таван хүн нас баржээ.
Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөдхөн намар болно, үр хүүхдүүд маань хичээл сургуульдаа орох ёстой. Томчууд бидний зах замбараагүй амралт, зугаалгын горыг тэд маань амсах ёсгүй. Танхимын хичээл дахин тасарч, мянга мянган хүүхэд хохирохгүй байхад та бдний энэ удаагийн амралтын их чухал үүрэгтэй юм шүү.
Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1735 хүнд коронавирус илрэв. Шинээр батлагдсан тохиолдлын 873 нь Улаанбаатар хотод, 861 нь орон нутагт, нэг нь зөөвөрлөгдсөн халдвар байна. Мөн хугацаанд 3756 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 684 болж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 13,157 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 6169, тусгаарлан ажиглах 14 байранд 316 иргэн, орон нутагт 316 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 6,475 байгаа юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ ирэх наймдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард Сөүл, Токио, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэнэ.