ШУУД: Шинээр 1727 тохиолдол батлагдаж, 2215 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1727 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 113 232 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 934 нь Улаанбаатар хотод, 790 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 73 007 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 548 болж байна.


















